Энэ оны хоёрдугаар сараас эхлэн эрх зүйн маргааныг эвийн журмаар шийдвэрлэдэг Эвлэрүүлэн зуучлах тогтолцоо бий болсон бөгөөд энэхүү үйлчилгээний хэрэгжилт ч тун сайн байгаа гэнэ. Шүүхдэлцэхэд хүрсэн аливаа асуудлыг эвээр шийдэх арга тал хайдаг болсноос хойш улсын хэмжээнд 4000 гаруй иргэн эвлэрүүлэн зуучлалд ханджээ.
Өнөөдрийн байлаар анхан шатын 33 шүүхэд 40 гаруй эвлэрүүлэн зуучлагч ажиллаж байна. Шүүхийн эвлэрүүлэн зуучлах хэсэгт иргэд хандан маргаанаа шийдүүлснээр шүүхийн ачаалал төдий чинээ багасч байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)