УИХ-ын гишүүдийн эхнэрүүдийг бараг л өдөр бүр ордонд айлчилж нөхрийнхөө ажлын өрөөг “эзэгнэдэг” гэсэн ойлголт олон хүнд байдаг байх. Харин эр нөхрөө эрхэм гишүүн болсноос хойш ордны хаалгаар шагайх байтугай хажуугаар нь ховорхон явсан хүн гэвэл Их хурлын гишүүн О.Содбилэгийн гэргий Э.Туул ажээ. Содоо гишүүнийг удам дамжсан улс төрч, хамгийн залуухан гишүүн гэдгийг уншигч та мэдэх байх. Түүний аав Отгонбилэг агсан, ээж Туяа нар УИХ-ын гишүүн хэмээх албыг хашиж явсан.Удам дамжсан улс төрчийн гэргий өчигдөрхөн эр нөхөр нь энгэр цоолж Алтангадас одон авахад анх удаа төрийн ордоны босгыг алхаж хамтдаа есөн хөлт цагаан тугны өмнө зурагаа авхуулжээ. Оргио компанийхаа ажлыг л олонд фэйсээрээ сурталчилдаг бүсгүй маань харин өнөөдөр нөхөртэйгээ хамт авхуулсан зургаа өөрийн фэйсд тавьж анх удаа ордонд орж үзсэнээ цахим хуудсаараа олонд тунхаглажээ. 