Шинэ жилийн баярыг төсвийн хөрөнгөөр тэмдэглэхгүй байхыг үүрэг болголоо

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаар “Төрийн болон төсвийн байгууллагуудад 2014-2015 оны шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгийг хэмнэх зорилгоор авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээ”-ний талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт танилцууллаа. 

Үүнтэй холбогдуулан шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ төсвийн хөрөнгөөр архи, согтууруулах ундаа, бэлэг худалдан авах, өндөр үнэтэй эд зүйлсээр сугалаат тоглоом явуулах, урлагийн тоглолт зохион байгуулахаас татгалзах, Төсвийн хөрөнгө болон байгууллагын мөнгөөр шинэ жилийн мэндчилгээ дэвшүүлж хамтран ажилладаг байгууллагуудад илгээх, бэлэг дурсгалын зүйл худалдан авч бэлэглэхээс татгалзаж, цахим хэлбэрээр мэндчилгээ дэвшүүлэхийг төсвийн ерөнхийлөн захирагч нарт үүрэг болголоо гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.0.59.91)
    mnii mgl oron yagaad íngej elgeereí m olohchwee ene henii ymar nohedvvdiin byryy be lyywírchidiig egnvvlj zogsooj bgaad ger bvlteí byydah hereteí
    2014 оны 12 сарын 25 | Хариулах