Санхүүгийн зохицуулах хорооны гишүүдийг ажлаас нь чөлөөллөө

УИХ-ын чуулганы хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудлыг хэлэлцэж байна.

Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, тус хорооны орон тооны гишүүн Г.Хэрлэн, Б.Даажамба, орон тооны бус гишүүн Б.Лхагвасүрэн, Б.Батбаяр нар үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэн бөгөөд дээрх хүсэлтийг Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцээд гишүүдийн олонх чөлөөлөхийг дэмжсэн юм. Тэгвэл уг асуудлаар гишүүд санал хурааж 53 гишүүнээс 42 гишүүн дэмжиж 79,2 хувиар дэмжигдсэнээр дээрх хүмүүс ажлаасаа чөлөөлөгдлөө.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.