Онцгой байдлынхан 2014 онд 1017 хүний амь аварчээ

Монгол Улсын хэмжээнд 2014 онд 4928 удаагийн аюулт үзэгдэл, осол тохиолдож Онцгой байдлын албаны албан хаагчид 1017 эрдэнэт хүний амь насыг аварч, төрийн болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын 22.9 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. 

Манай аврагч гал сөнөөгчид “Барс” худалдааны төв, “Улаанбаатар” телевиз, нэгдүгээр дөчин мянгат, Шангри Ла зочид буудалд гарсан томоохон гал түймрийг мэргэжил, ур чадварын өндөр түвшинд ажиллан цаг алдалгүй шуурхай унтрааж 543 хүн иргэн, аж ахуйн нэгж байгууллагын 22.8 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг  авран хамгаалжээ.  

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.