Гэмтлийн эмнэлэгт хандагсадын дийлэнх нь эрчүүд байна

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэдээлснээр энэ сарын 17-23-ныг хүртэлх хугацаанд тус төвд нийт 1575 хүн хандсаны 62.2 хувийг эрэгтэйчүүд эзэлжээ.

Нийт өвчтөний 20.1 хувь нь 0-15 насны хүүхдүүд байсан бол 15 хувь нь согтуугаар осол, гэмтэлд өртсөн байна. Мөн осол, гэмтлийн шалтгааны хамгийн өндөр буюу 34.9 хувийг уналт, 14.7 хувийг зам, тээврийн осол гэмтэл эзэлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.