Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ц.Лоохууз гуайг Монгол улсын ерөнхийлөгчийн зарлигаар ''Гавъяат эдийн засагч'' цол тэмдэгээр шагналаа. Ц.Лоохууз гуай хатуу бэрх цаг үед хэнээс ч айлгүй шударга үгээ хэлж нийгмийн шинэчлэлийн төлөө тэмцэж явсан насан буурай бөгөөд одоо 90 гаруй насыг зооглож байгаа билээ. Түүний Монголын төр нийгэмд хийж бүтээсэн ажил хөдөлмөрийг нь арай л дутуу үнэллээ гэх хүмүүс төрийн ордоны гадна дотногүй их байсан бөгөөд Монгол улсын хөдөлмөрийн баатар цол хүртэх энтэй энэ эгэлгүй хүний хийсэн бүтээснийг Монголын ард түмэн, Монголын түүхийн шарласан хуудас хэзээ ч арилахгүйгээр тод бичиж үлдээснийг бид сайн мэдэх буй за. “Эсэргүүн Лоохууз ” хэмээн алдаршиж, адлагдаж явсан эрхэм бууралдаа төрийн өндөр дээд шагнал хүртсэнд Garag.mn сайтын хамт олны зүгээс баяр хүргэж, амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн, урт удаан наслахыг ерөөе.
Сэтгэгдэл (7)