Зул сараар ямар хоол эрэлт ихтэй байдаг вэ?

“Грэбхаб” хэмээх онлайн хоол захиалгын цахим хуудаснаас Зул сарын баяраар АНУ даяар хамгийн эрэлт ихтэй байдаг хоолыг тодруулсан байна. Тус компанийн интернет судалгаагаар, баярын өдөр Хятад үндэстний хоолны захиалга жилийн бусад өдрүүдтэй харьцуулахад 152 хувиар өсдөг аж.Тус онлайн хоол захиалгын компани нь энэхүү судалгаанд Зул сарын баярын өдөр, баярын өмнөх өдөр, шинэ оны өдрийн захиалгыг багтаасан бөгөөд АНУ-ын 800 гаруй хотын 30 мянга орчим рестораныг хамруулжээ. Тэдний мэдээлсэнээр, хамгийн их захиалга авдаг хоол нь “Генерал Цогийн Тахиа” гэдэг бага зэрэг халуун ногоотой Хятад хоол гэнэ.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.