“Бөртэ чоно 2014” наадмын шилдэгүүд шагналаа гардаж авна

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо, “Бөртэ чоно-2014” наадмын ажлын хэсгээс сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн билээ. Энэ үеэроны шилдэг баг болон залуу тамирчдыг нэрлэсэн юм. Монголын спортын салбарын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно 2014” наадмын шилдэгүүд өнөөдөр шагналаа гардаж авна.

Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшсэн юм. “Оны шилдэг залуу тамирчин” номинацид чөлөөт бөхийн А.Батцэцэг, Б.Дөлгөөн, шатрын Д.Мөнхзул, жүдогийн Ө.Дүүрэнбаяр, хөлбөмбөгийн “Дэрэн” клубийн баг зэрэг 5 тамирчин, баг өрсөлдсөн.

Эдгээр нэр дэвшигчдийг МССХ, Ажлын хэсгийн хүрээнд хэлэлцээд жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, дэлхийн залуучуудын аварга, Азийн наадмын мөнгөн медальт Өлзийбаярын Дүүрэнбаярт “Оны шилдэг залуу тамирчин” өргөмжлөлийг олгохоор болсон байна.

Мөн оны спорт тоглоомын шилдэг багийн төлөө 3 баг өрсөлдсөнөөс Сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн Үндэсний шигшээ баг 2014 оны шилдэг багаар тодорчоо. Тэд өнөөдөр “Бөртэ чоно-2014” наадмын ёслол дээр цомоо гардан авна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.