Архины үнийг 30 хувиар өсгөжээ

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин лхагва гарагт болсон хуралдаанаар Засгийн газарт архины үнийн өсөлтийг хязгаарлах үүрэг өгчээ. Эдийн засгийн хямрал, рублийн ханш уналт зэргийн улмаас сүүлийн саруудад нэг шил архины үнэ 30 орчим хувиар өссөн бөгөөд энэ нь зах зээлд хуурамч, чанаргүй архи нийлүүлэгдэх үндсэн шалтгаан болж байгаа аж. Үүнээс үүдэн хуурамч архи, согтуурах ундаа нь хүн амын эрүүл мэндэд  ихээхэн эрсдэл учруулж байгааг В.Путин энэ үеэр онцолжээ.

Одоогийн байдлаар нэг шил архи 220 рубль буюу дөрвөн ам.доллараар худалдаалагдаж байгаа юм.  Өмнө нь ОХУ чанаргүй архийг хязгаарлах зорилгоор үнийн доод хэмжээг тогтоож байсан бол энэ удаад үнийн дээд хэмжээг тогтоох тухай асуудал хөндөгдөхөөр болжээ.

Тус улс архины хэрэглээгээр дэлхийд нэлээд дээгүүрт ордог билээ. Сүүлийн үеийн судалгаанаас харахад нийт эрчүүдийн 25 хувь нь 50 нас гараад архинаас үүдэлтэй элдэв төрлийн өвчний улмаас амиа алддаг гэнэ. Тиймээс архины чанар, стандартай холбоотой асуудлыг ОХУ-д үндэсний аюулгүй байдлын хэмжээнд авч үздэг ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.0.59.91)
    yg zow ene myy har ysiig vniin saín osgeh hereteí tegwel hvmvvs awhaa bolij arhinii vilwer dampyyraad sh bno olon ger bvl amar amdrah bno
    2014 оны 12 сарын 25 | Хариулах