Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн шинээр батлагдан томилогдож байгаатай холбоотойгоор нэг ч төрийн албан хаагчийг ажлаас нь чөлөөлсөн асуудал гаргахгүй байх учиртай гэдгийг сайд нарт сануулж байсан. Гэвч Зам тээврийн сайд Ерөнхийлөгчийн энэхүү захиасыг үл тоон, алба хаагчдыг ажлаас нь халж эхэлжээ.
Тодруулбал, тус яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр гүйцэтгэгч Б.Бямбажав дөрвөн газрын даргыг хууль бусаар ажлаас нь халжээ.
Түүний энэ халаа сэлгээнд салбартаа удаан хугацаанд ажилласан мэргэжлийн хүмүүс өртсөн байна. Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Р.Онон, Авто тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Д.Батбаатар, Стратеги бодлого төлөвлөлтийн газрын дарга Б. Галбадрах, Зам тээврийн хяналт бүртгэлийн газрын дарга Б.Жаргал нарыг үндэслэлгүйгээр халжээ.
Б.Бямбажав нь өмнө Хяналт үнэлгээ шинжилгээ, дотоод аудитын газрын даргын алба хашиж байсан бөгөөд одоо Төрийн нарийн бичгийн даргыг албан тушаалыг түр орлон гүйцэтгэж байхдаа ийм тушаал гаргаж, газрын дарга нараа хоморголон халсан нь олон хүний дургүйцлийг хөдөлгөжээ. Уг нь хууль ёсоор албыг түр орлон гүйцэтгэгчээр сонгох учиртай ч ямар ч шалтгаангүйгээр ажлаас халсан нь салбарын сайд нь эдгээр албан тушаалуудад өөрийн хүмүүсийг яаран тавихыг хүссэнтэй холбоотой бололтой.