
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Монголын балетын хөгжил сантай хамтран Оросын суут хөгжмийн зохиолч Чайковскийн “Цөмөөхэй” балетыг Гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн найруулгаар Дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа энэ сарын 24-28-нд шинэчлэн тоглогдож байна. Нийт 250 хүүхэд шалгаруулалтад оролцсоноос 180 хүүхэд тоглолтод оролцохоор бэлтгэлээ хангасан аж. Тасалбар нь 20-120 мянган төгрөгийн үнэтэй бөгөөд одоогийн байдлаар 20, 40 мянган төгрөгийнх нь тасалбар зарагдаад дууссан сурагтай. Энэ жилийн хувьд анх удаа олон хүний бүрэлдэхүүнтэй тавигдаж байгаа уг бүжгэн жүжгийг ирэх жил 300 хүртэл хүний бүрэлдэхүүнтэй тавих зорилготой байгаа гэнэ.
Сэтгэгдэл (1)