Е.Төгстөмөр хүү МУБИС-ийн арван багш докторуудтай нэгэн зэрэг тоглолоо

Олон Улсын Шатрын холбооны дэд мастер, Азийн аварга, Сурагчдын дэлхийн аварга 8 настай Е.Төгстөмөр хүү МУБИС-ийн арван багш докторуудтай нэгэн зэрэг  тоглолоо. Сурагчдын дэлхийн аварга хүү тоглолтондоо 7 хожиж, 1 тэнцэн, 2 хожигдсон байна. Математикийн багш доктор Р.Магсар, доктрант  Б.Хадбаатар нар хожсон байна. Харин газарзүйн багш доктрант Ш.Дауренбек тэнцжээ. Багш нар Е.Төгстөмөр хүүтэй тоглосондоо баяртай байгаа бөгөөд уран хурц нүүдэлтэйг магтсан байна. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.