Манай улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо 0.25-1 хувийн шимтгэл авдаг буюу тухайн иргэн нэг тэрбум төгрөгийн зээл авлаа гэхэд 10 сая төгрөгийг нь шимтгэл нэрээр авч буйг ШӨХТГ-аас шалгаж, “Хууль бус үйлдэл” хэмээн үзэж зогсоохыг шаардсан билээ. Харин уг шаардлагыг арилжааны банкууд “Хүлээн зөвшөөрөхгүй, шаардлагыг бие лүүлэхгүй” гэж үзсэнээр хоёр тал шүүхэд хандаад байсан.
Үүний дагуу энэ хэргийн шүүх хурал олон удаа хойшилсны эцэст өнгөрсөн мягмар гаригт анхан шатны шүүх хурлаар оруулж арилжааны банкуудын дээрх үйл ажиллагааг “Буруу” хэмээн шийдвэрлэжээ. Ингэс- нээр сүүлийн гурван жилд арилжааны банкууд иргэдээс шимтгэл нэрээр авсан хохир- лыг нөхөн төлүүлэх боломж бүрдэж байгаа аж. Шимтгэл нэрээр буцаан авсан мөнгө ШӨХТГ-ын дарга асан О.Магнайн хэлснээр олон их наядаар тоологдох юм байна. Хэрэв шүүхийн энэхүү шийд- вэрийг банкуудын холбоо хүлээн зөвшөөрөхгүй бол 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй аж.