Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө завшсан хэргээр Л.Гансүх болон М.Тулга нарын хүмүүсийг АТГ-aас баривчлан 461 дүгээр ангид хориод байсан. Тэгвэл М.Тулгыг батлан даалтад гаргажээ. М.Тулгын архаг өвчин хоригдох байхдаа сэдэрч, хоёр хөл нь мэдээгүй болсноос явж чадахаа байсан талаар түүний ээж М.Эрхэмхүү өмнө нь хэвлэлийнхэнд мэдэгдэж байсан юм. Тэрээр 10 хоногийн өмнө ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангиас эмчилгээ хийлгүүлэхээр “Скай эмнэлэг” рүү шилжсэн байна. Гэсэн ч одоогоор М.Тулгын биеийн байдал тун хүнд, яаралтай эмчилгээнд орохгүй бол хоёр хөл нь мэдээгүй болох аюултай байгааг өмгөөлөгч нь мэдэгджээ. Л.Гансүхийн тухайд батлан даалтад гаргаад сар гаруй болж байгаа юм.