Рублийн ханшийн уналт эдийн засгийн хямрал дагуулав

Moody’s олон улсын агентлагаас Оросын 45 санхүүгийн бус корпорацийн рейтингийг бууруулахаар болсноо мэдээлжээ. Энэ тухай тус агентлагийн сайтад өгүүлсэн байна. Тус шийд вэрээ агентлагийнхан Орост үйл ажил лагаа явуулах эдийн засгийн ор чин муудаж, урт хугацаанд эдийн засгийн гүн хямрал нүүрлэх эрсдэл тулгарсантай холбон тайлбарласан байна. Тухайлбал, “Башнефть”, “«Газпром нефть”, “ЛУКойл», НОВАТЭК, “Роснефть”, РЖД, АЛРОСА, “Металлоинвест”, “Nord Gold”, “Норильский никель”, “Распадская”, СУЭК, “Мегафон”, МТС зэрэг компанийн рейтингийг бууруулах гэнэ. Moody’s агентлаг ирэх онд Оросын гадаад валютын нөөц буурна хэмээн таамагласан бөгөөд одоогийн нөөцийн хэмжээг хангалттай хэмээн дүгнэсэн байна. Агентлаг өмнө нь Оросын ДНБ- ийн төлөв байдлын тухай таамгаа өөрчилж, 2015 онд тус улсын эдийн засаг 5.5, 2016 онд гурван хувиар буурна хэмээн тооцоолжээ. 

 Орос улсын рейтинг буурч, хамгийн муу ангилалд багтана. Š Зах зээл тогтворжихын хэрээр рублийн ханшийг чөлөөлсний үр дагавар үнэд нөлөөлөх нь багасна.  Š Ирэх онд инфляци 12-15 хувь хүртэл нэмэгдэж, дараа нь буурах магадлалтай.  Š Газрын тосны үнэ 60 ам.долларт тогтвол ДНБ-ий хэмжээ дөрвөн хувь буюу түүнээс өндөр хэмжээнд байна.  Š Нэг баррель газрын тосны үнэ 80 ам.долларт хүрвэл ДНБ-ий уналт хоёр хувь буюу түүнээс өндөр хэмжээнд байна.  ŠТүүнчлэн тус байгууллага Оросын 16 банкны рейтингийг бууруулахаар нэрлэхдээ тэдгээр санхүүгийн байгууллагын хувьд дунд хугацаандаа зах зээлээс хөрөнгө татах зардал, активын чанар, ашгийнх нь хэмжээнд нөлөөлнө гэдгийг өгүүлсэн байна. Оросын Сангийн сайд асан А.Кудрин ирэх онд Оросын эдийн засаг хүнд сорилттой тулгарна хэмээн үзжээ. Тэрбээр ирэх онд газрын тосны үнэ 80 ам.доллар хүрсэн ч инфляцийн төвшин хоёр оронтой тоонд хүрнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлсэн аж. Гэхдээ А.Кудрин импорт буурсны нөлөөгөөр ирэх оны нэгдүгээр улиралд рублийн ханш тогтворжиж, чангарч болзошгүй тухай өгүүлсэн байна. Иргэний санаачилгын хорооны тэргүүн А.Кудрин “Бид бүрэн хэмжээний хямралд орж эхэлчихээд байна. Үүнийг ирэх онд бүрэн хэмжээгээр мэдэрнэ” гэжээ. Түүнчлэн тэрбээр барууны орнуудтай сөргөлдөж буй нөхцөлд Оросын Засгийн газрын авч хэрэгжүүлэх хямралын эсрэг арга хэмжээнүүд зохих үр дүнд хүрэхгүй гэж үзсэн байна. А.Кудрины таамаг  Рублийн ханш 2015 оны нэгдүгээр улиралд тогтворжино. Үүнд импорт буурч, валютын эрэлт буурах үзэгдэл зонхилох нөлөө үзүүлнэ. Газрын тосны үнэ цаашид буурсан ч рублийн ханш буурах магадлалтай. Бид импортын хэмжээ эрс буурсныг мэдэрч, худалдааны тэнцэл эерэг гарна. Валютын нийлүүлэлт хангалтай байх болно. Ханш тогтворжиход 2-3 сар шаардлагатай. Ханшид газрын тос, барууны орнуудын хориг гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлнө. А.Кудрин ОХУ дахь эдийн засгийн төлөв байдал ард иргэдийн амьжиргааны төвшинд нөлөөлж, тэдний улс төрийн идэвх, эсэргүүцлийн хөдөлгөөний цар хүрээг нэмэгдүүлж болзошгүй гэж үзсэн байна. Түүнчлэн Оросын эрх баригчид барууны орнуудтай ажил хэргийн харилцаагаа сэргээж чадахгүй бол хямралын эсрэг аливаа арга хэмжээ нь үр дүнгүй болно гэж үзжээ. Дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө Оросын эдийн засагт хямрал нүүрлэж байгааг АНУ, Их Британи зэрэг барууны томоохон орнуудын эрх баригчид улс төрийн чухал ч өөрсдийнх нь хувьд санаа зовох зүйл биш гэж үзжээ. Эдгээр орны бодлого тодорхойлогчид Оросын эдийн засаг дэлхийн эдийн засгийн ердөө гурван хувийг бүрдүүлдгээс гадна дэлхийн худалдааны зах зээлд эзлэх байр суурь нь бүр бага хэмээн тайлбарласан байна. Гэсэн хэдий ч Тайландын санхүүгийн хямрал 1997 онд тус улстай эдийн засгийн харилцаатай Азийн орнуудад тусч, улмаар хөрөнгө оруулагчдын үйл ажиллагаанд дам нөлөөлж, дэлхийн эдийн засагт туссан түүхэн туршлагыг мартаж болохгүй. Тухайн үед дэлхийн эдийн засаг, худалдааны салбарт Тайланд улсын эзлэх байр суурь Оросын одоогийн байр сууриас бага байсан. 

Түүнчлэн Оростой нягт харилцаатай Европын орнууд дахь олон компани, банкуудад энэ хямралын дуулиан нөлөөлжээ. Цаашид хямрал гүнзгийрвэл цар хүрээгээ тэлж, дам нөлөө нь дэлхийн бусад оронд хүрэх магадлалтай. Орост тулгарч эдийн засгийн бэрхшээл тус улсын компаниудад их хэмжээний зээл олгосон Австри, Францын хэд хэдэн томоохон банкинд нөлөөлжээ. Үүнээс гадна Карлсберг, Адидас, Пепси зэрэг дэлхийд нэр хүндтэй брэнд 45 санхүүгийн бус кор- үйлдвэрлэгчид Орост их хэмжээний бараа бүтээгдэхүүнээ борлуулдаг. Дээр нь ЗХУ-ын бүрэлдэхүүн багтдаг байсан Литва, Латви зэрэх орны эдийн засаг Орост борлуулдаг бүтээгдэхүүн, тус улсад ажилладаг цагаач ажилчдын нь мөнгөн шилжүүлэг, худалдааны транзит тээврээс ихээхэн хамааралтай. “Citigroup”-ын хийсэн судалгаанаас үзэхэд “France’s Societe Generale” банкны бодит активын нь 62 хувь Оростой холбоотой бол Италийн “UniCredit”-ын хувьд энэ үзүүлэлт 40 хувьтай аж. Түүнчлэн зүүн Европын орнуудад хамгийн их зээл олгодог Австрийн “Raiffeisen” банк рублийн хямралаас болж, активын хэмжээ буурсныг өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн юм. Оросын газрын тосны салбарт нэлээд хэмжээний хөрөнгө оруулсан “Бритиш петролиум” зэрэг томоохон компаниуд хохирол амсч эхэлсэн байна. Тухайлбал, Данийн “Carls- berg” компани үйлдвэрлэсэн 10 шар айраг тутмаас дөрвийг нь Орост борлуулдаг байсан бол рублийн хямралын улмаас тус компанийн хувьцааны ханш бараг 20 хувиар бууржээ. 

Үүнтэй адил нөхцөлд өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч томоохон компаниудаас гадна барууны автомашин үйлдвэрлэгчид ихэхээн алдагдал хүлээсэн байна. ОУВС-аас өнгөрсөн наймдугаар сард Беларусь, Молдав, Балтийн орнууд зэрэг Оростой хийдэг арилжаа ДНБ-ийнх нь таваас дээш хувийг бүрдүүлдэг хөрш зэргэлдээ орнууд тус улсын эдийн засагт хямрал нүүрлэвэл нэлээд бэрхшээлтэй тулгарна гэдгийг сануулсан юм. Тухайлбал, Молдавын ДНБ-ий 25 хувийг Орост ажилладаг иргэдийн мөнгөн гуйвуулга бүрдүүлдэг байна. Гэтэл сүүлийн саруудад шилжүүлгийн хэмжээ эрс буурсан байна. “Capital Economics” агентлагийн шинжээч А.Кеннингам “Оросын хямралын нөлөө тус улстай шууд харилцаатай цөөн хэдэн улс, компанид нөлөөлнө” гэж үзжээ. Валютын зах зээлийг тогтворжуулах алхамОросын томоохон таван экспортлогч компани ойрын саруудад Засгийн газрын заавраар хуримтлуулсан валютынхаа нөөцөөс нэлээд хэсгийг нь худалдах шаардлагатай болно.

 Энэ зохицуулалтын хүрээнд “Газпром”, “Роснефть”, АЛРОСА, “Зарубежнефть”, бриллиант үйлдвэрлэгч “Кристалл” зэрэг нэр бүхий компанид ирэх гуравдугаар сарын 1-ний өдөр гэхэд валютынхаа нөөцийг өнгөрсөн аравдугаар сарын 1-ний өдрийн төвшинд хүргэхийг үүрэг болгосон байна. Гэхдээ энэ арилжааг Төв банкнаас баталсан хуваарийн дагуу гүйцэтгэх ёстой гэнэ. Энэхүү валютыг нэгэн жигд арилжсан тохиолдолд зах зээлд өдөр тутам нэмэлт нэг тэрбум ам.доллар гарна гэдгийг “Коммерсант” сонинд өгүүлжээ. Харин хувийн компаниудын хувьд ямар нэг хязгаарлалт үйлчлэхгүй боловч тэднийг Холбооны аюулгүй байдлын албаны (ХАБА) ажилтан бүрэлдэхүүн нь орох тусгай ажлын хэсгийнхэн хянах аж. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.