Ази, Номхон далайн наймдугаар триеннальд Монгол Улс анх удаа оролцоно

Австралийн Куйнслэндийн Орчин үеийн урлагийн галерейгаас гурван жил тутамд зохион байгуулдаг Ази, Номхон далайн наймдугаар триеннальд Монгол Улс анх удаа оролцох гэж байна. Тус арга хэмжээнд манай уран бүтээлч залуус болох Б.Баатарзориг, Г.Гэрэлхүү, Б.Номин, Д.Үүрийнтуяа нар оролцохоор шалгарчээ. 2015 оны арваннэгдүгээр сард эхлэх энэхүү олон улсын триеннальд нийт 25 орны 75 орчим уран бүтээлчид оролцоно. Харин манай уран бүтээлчид уралдаанд шалгарсан эхний 15 оролцогчийн тоонд багтсан юм.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.