Барилгачдын холбооны ерөнхийлөгч сайдад санууллаа

Барилга хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар Монголын барил­гач­дын холбооныхонтой уулзжээ. Тэр­бээр барилгын салбарт  хө­дөл­мөр хамгааллын аюулгүй байдлыг тог­тоох, баригдаж байгаа ба­рил­гын чанарыг нь сайжруулах, орон сууцны салбарт гадаадын хө­рөнгө оруулалтыг татах, мөн норм, нормативыг нь өөрчлөх, үнэ ханшийг нь тогтворжуулах зэ­рэг олон асуудалд анхаарлаа хандуулна гэдгээ илэрхийлсэн бай­на. 

Харин Барилгачдын хол­боо­ныхон орон сууцны м/кв-ын үнэ 900.000-1.000.000 төгрөгт баг­тах бүрэн боломжтой гэдгийг сай­дад улам­жилсан бөгөөд өнөөд­рийн үнийн хөөрөгдлийг зог­соохын тулд дор­ви­той арга хэм­жээ авах хэрэг­тэйг сануул­жээ. 

Мөн ба­рил­гын ком­паниуд ир­гэдийг шулж, хэт аш­гийн төлөө ажиллаж байгааг нь ха­ла­хын тулд төрөөс Буянт-Ухаа шиг орон сууцны хо­­рооллын тө­сөл, хө­төлбөр хэрэгжүүлсэн то­­хиол­­­долд барилгачид нэг удаа ашиг олох биш, урт удаан ху­га­­­цааны бизнес болгохын тулд та­риф­т­аа анхаарах болно гэд­гийг Барил­гач­дын холбооны ерөн­хий­лөгч М.Бат­баатар сануулсан байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.