Агаарын бохирдол бууруулахад иргэн таны оролцоо

Гэр, орондоо:

 - Амин дэмээр баялаг хоол, хүнс хэрэглэж, биеийн эсэргүүцлийг сайжруулах 

 - Өдөрт 2-оос доошгүй удаа тоосоо арчиж, чийгтэй цэвэрлэгээ хийх

 - Өдрийн цагаар 2 цаг тутамд салхивчаа онгойлгож, агаар сэлгэлт хийх

 - Ашиглаагүй үед цахилгаан хэрэгслийг байнга салгах

 - Тамхи татахгүй байх 

 - Сайжруулсан зуух, утаагүй түлш (баяжуулсан нүүрс, хагас коксон нүүрс, хийн түлш г.м) хэрэглэх

 - Ахуйн болон резин, хаймар, машины дугуй зэрэг хаягдал бүтээгдэхүүн түлэхгүй байх

 - Ахуйн хог хаягдлыг ангилж, өдөр бүр хогийн цэгт хаях

 Гадаад орчинд:

 - Идэвхтэй амрах, амралтын өдрүүдэд цэвэр агаарт гарах, явган явах

 - Өвлийн улиралд гэрийн дулаалгыг зузаалах, байшингийн дулаан алдалтыг багасгах

 - Автомашины хөдөлгүүр болон бусад эд ангиудад засвар үйлчилгээг тогтмол хийлгэх

 - Авто замын хажуугаар явахдаа бага насны хүүхдээ 1.5 метрээс дээш түвшинд тэвэрч явах

 - Бага насны хүүхдийг утаа ихтэй өглөө, оройн цагаар салхилуулахаас зайлсхийх

 - Агаарын бохирдол ихтэй өглөө, оройн цагаар гадагш гарахдаа шүүлтүүртэй маск зүүж болно

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.0.59.91)
    ene agaaríín bohirdliig tegeed ard tvmen yaaj byyryylah yum be amin dem l geed bh yum dandaa l hyjaagiin hvns ídej bgaa shvv dee ylaan bataríín ylsyyd bol tegeed ytaa amsgalsaar bgaa yyshig n tsoorch vheh yum bna ldaa
    2014 оны 12 сарын 25 | Хариулах