Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа элчин сайдыг хүлээн авч уулзлаа

Шадар сайд У.Хүрэлсүх АНУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэллийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Эдийн засгийн хүндрэлтэй байгаа энэ үед УИХ-д суудалтай улс төрийн намууд зөвшилцөж, хамтарсан Засгийн газар байгуулах нь зүйтэй гэсэн шийдэлд хүрснээр шинэ Засгийн газар байгуулагдан ажиллаж байгааг Шадар сайд У.Хүрэлсүх хэллээ. Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгмийг сонгосон үеэс  бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж ирсэн АНУ-ын ард түмэн, Засгийн газарт талархалтай ханддаг. Хоёр орны харилцаа хамтын ажиллагаа бүх салбарт өргөжин хөгжиж байна гэж Шадар сайд хэллээ. АНУ-ын Засгийн газраас Монгол Улсад олон төсөл хөтөлбөр амжилттай хэрэгжүүлсний нэг нь Мянганы сорилтын сангийн хөтөлбөр гэдгийг онцлоод тус хөтөлбөрийн хоёр дахь шатны гэрээг дахин хэрэгжүүлэх болсонд баяртай байна гэлээ. Элчин сайд хатагтай Пайпер Энн Уинд Кэмбэлл Шадар сайдыг хүлээн авч уулзсанд талархлаа илэрхийлээд АНУ-ын Засгийн газар Монгол Улсын үе үеийн Засгийн газартай хамтран ажилласан уламжлалтай бөгөөд шинээр байгуулагдсан Засгийн газартай хамтын ажиллагаагаа үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • Хүүк (103.11.192.34)
    Хөөе улсынхаа шадар сайд болцон нөхөр нэг элчинтэй уулзсан гэдэг хаа хамаагүй мэдээний дор орилохоо боль хэн ч сонсохгүй амьсгаануудаа
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • наст (182.160.1.67)
    Тааралдсан таалагдаагүй хүнээ зоддог гэсэн байхаа. Төрийн цагдаа төрийн түшээг зоддог хүн яаж төрд тэнцэх вэ. Харин эцэг нь түвшин хүн байсан.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • наст (182.160.1.67)
    Энэ этгээд төрийн хүн биш. Танхай амьтан.
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ХҮРЭЛСҮХ БОЛИОСОЙ ДОО (112.72.13.66)
    ИЧИХ БУЛЧИРХАЙГҮЙ ЮМНУУД ДОЛООН УУЛЫН ЦААГУУР ОРООСОЙ
    2014 оны 12 сарын 23 | Хариулах
  • Зочин (182.160.39.73)
    Чамд ичих булчирхай байна уу??? Монголчууд чамайг хэрхэн хор найруулж ард түмнийг доромжилж ханаагүйюу???? Магнайгийн зөв!!!!!!!
    2014 оны 12 сарын 23 | Хариулах