Уул уурхайн яамны хуулийн хэлтэс татан /нийт 8 албан хаагчтай/ буугджээ. Тодруулбал, таван газар, дөрвөн хэлтэстэйгээр цаашид үйл ажиллагаагаа явуулах аж. Мөн салбараа мэддэг, туршлагатай, өндөр ур чадвартай боловсон хүчнээр багаа бүрдүүлж ажиллахаар болсон байна. Яамны албан хаагчдын орон тоо 74 байсныг 15 хувиар цомхотгож одоогоор 66 албан хаагч ажиллаж байна аж. Мөн Цөмийн энергийн газар татан буугдсан тул цацраг идэвхт ашигт малтмалын асуудал хариуцсан найман мэргэжилтэн шилжин ажиллахаар болжээ.