Нэг сарын 2 нд амарч, 10-нд ажиллана

Монголчууд үндэсний эрх чөлөөний хөдөлгөөн өрнүүлж, Манжийн дарлалаас салж, Богд хаант Монгол Улсыг байгуулсны 103 жилийн ой ирэх долоо хоногийн даваа гаригт буюу 29-нд тохионо. Энэ өдөр бүх нийтээр амрах бөгөөд энэ сарын 30, 31-нд хэвийн ажиллах юм.

Харин шинэ оны эхний өдөр буюу нэгдүгээр сарын 1-ний өдөр бүх нийтээр амарч, 2-ны өдөр ажилладаг. Энэ жил нэгдүгээр сарын 2-ны өдөр баасан гаригт тохиож байгаа юм. Тиймээс Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Хөдөлмөрийн тухай хуулийн 77 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Нийтээр амрах баярын өдөр, долоо хоног бүрийн амралтын өдөр ойрхон тохиосон тохиолдолд долоо хоногийн ажил, амралтын өдрийг Засгийн газрын шийдвэрээр зохицуулж болно” гэж заасны дагуу 2015 оны нэгдүгээр дүгээр сарын 2-ны баасан гарагийн ажлын өдрийг нэгдүгээр сарын 10-ны бямба гарагийн амралтын өдөрт шилжүүлэхээр тогтсон байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.