Түүхийн гашуун үнэн: Р. Чойном баривчлагдсан нь

ФОТО ЗУРГИЙН ТҮҮХ :1969.1973 ОН: БНМАУ- ын Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колони хүмүүжигч Ринченгийн Чойном.

Р. ЧОЙНОМ БАРИВЧИЛАГДСАН НЬ
Чойном 1969 онд Бүгд Найрамдах Монгол Ард Улсын засаг төрийг бусниулан доройтуулах буюу сулруулах зорилгоор төрийн эсрэг чиглэсэн шүлгүүдийг зориуд бичиж хадгалсан гэдгээр буруутгагдан шийтгэгдэж, Дорноговь аймгийн Хажуу-Улаан дахь засан хүмүүжүүлэх хөдөлмөрийн колонид 4-н жил хорих ялыг эдлүүлжээ.
Р. Чойномыг баривчлах болсон шууд шалтгаан бол түүний найз агсан Бямбын Очирхуяг гэгчийн өөрийнхөө дэвтэрт хуулж авсан улс төрийн эсрэг шүлгүүд юм. 1990 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн “Утга зохиол урлаг” сонинд нийтлэгдсэн сэтгүүлч Г. Жамъянгийн Б. Очирхуягтай хийсэн хийсэн ярилцлагад Б. Очирхуяг ярихдаа “1967 онд миний нөхөр /Р.Чойном/ Хэнтийд яваад овоо бүтээлтэй хүрч ирсэн. Хөх дэвтэр дүүрэн шүлэг нь манайд л хэвтэнэ. Би шүлгүүдийг нь уншсаар байгаад цээжилчихсэн. Хаана итгэсэн хүндээ, халамцуухан бол хэнд ч хамаагүй, өөрийнхөө муусайн шүлгийг, Чойномынхоо шүлэгнээс ч уншаад өгчихдөг байж билээ.. Чойномынхоо шүлгийг хэд хэдэн хүнд уншсан юм. Зарим нь сэмхэн дуу хураагуурт бичиж байсан. Ингээд биднийг далдуур хянаад л байж. Тэгсэн чинь нэг мэдэхнээ Баянхонгор аймгийн аюулаас хамгаалах хэлтэст хүрчихсэн байсэн” гэжээ.
Ингээд 1969 оны өвөл “Нийгмийг Аюулаас Хамгаалах Яам”-ны Баянхонгор аймаг дахь хэлтэст баригдсэн Б. Очирхуяг Улаанбаатар хот дахь НАХЯ-ны төвд шилжиж мөрдөнд хэдэн сарын турш хоригджээ. Дэвтэрт нь хуулж авсан шүлгүүдийн тухай түүнээс асуухад “Өөрөө бичсэн”, “гудамжнаас олсон” гэж зүтгээд байсан гэнэ.
Эцэст нь мөрдөн байцаагчийн ширүүн байцаалтанд шүлгийн эзэн нь Чойном мөн болохыг яахын аргагүй хүлээн мэдүүлжээ. Ингээд л 1969 оны зун Чойном өөрөө баривчлагдав.1973 онд суллагдаад, 1979 оны 4 дүгээр сарын 24-нд 43 настай байхдаа сүрьеэ өвчнөөр таалал төгссөн.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • CHINGIS (173.206.191.122)
    ELBEGDORJIIG CHOINOMIIN OROND SHOROND HATAAH BAISAN UM. MUU UM CHIN DALD OROHGUI,ODOO BUR EZEN HAANII SUUDALD SUUGAAD,MANDCHIHLAA.
    2014 оны 12 сарын 25 | Хариулах
  • zochin (180.149.78.26)
    choinom choinom ta ystoi torond orson burgedl baijdee
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ene ued ch ter heregtei bn (202.72.246.147)
    ter ues iluu bidnii amidarch bgaa ene ue maani iluu bohir iluu buzar bolson ter tusmaa uls tor ni Choinomiin ter shulguud sots ues iluu odoo uetei taarch bgaashu
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zocih (103.10.22.117)
    uur maah hurch bh ulsih muhhagig bodohor eheshulgiig odoogih zasagt uhshuulah heregtei
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • zocih (103.10.22.117)
    estoi urah tsetseh hairagch bsah shuleg zohiol hi urah ehe huhig amdad hairlah yavda
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ЫЫЫЫ (202.72.245.122)
    сААРАЛ ТЇЇХИЙН МАНАНД тЄЄРЄХ ДЄХСЄН мОНГОЛОО САЛХИЧ ШУВУУ АДИЛ СЭРЭЭГЭЭД БЄХСЄН чОЙНОМ
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ekv (202.179.11.134)
    vnen tasarhai h
    2014 оны 12 сарын 24 | Хариулах
  • ekv (202.179.11.134)
    vnen tasarhai h
    2014 оны 12 сарын 24 | Хариулах