Н.Азжаргал охиныг ”Эр зоригийн алдар” тэмдэгээр шагналаа

Өнгөрсөн наймдугаар сарын есний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын төвд айлын гэр шатаж,  дүрэлзсэн галаас найман дүүгээ аварсан есөн настай Н.Азжаргал охин өөрөө 40 хувийн түлэгдсэн хэрэг гарсан. Энэхүү хэргийн талаар өнөөдөр Кемпинский зочид буудалд хэвлэлийн хурал хийж, Н.Азжаргал охиныг МЗХ-ны "Эр зоригийн алдар" тэмдгээр шагналаа.

Мөн галын улмаас Н.Азжаргалын гэр бүл амьдрах орон байргүй болсон бөгөөд Монголын Залуучуудын Холбооноос санаачлан Кемпинский зочид буудалд 14 хоног байрлуулахаар болсон байна. Харин өнөөдөр бяцхан зоригт охин Н.Азжаргал "Мөнгөн гүүр" эмнэлгээс гарч байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.