Эбола вируст халдвараар эрүүл мэндийн 649 ажилтан өвчлөөд байна

2014 оны арванхоёрдугаар сарын 17-ны өдрийн байдлаар дэлхийн есөн улсад эбола вируст халдвараар 18669 хүн өвчилж, 6964 (37%) хүн нас барсан байна. Арванхоёрдугаар сарын 10-наас хойш өвчний 661 шинэ тохиолдол нэмж бүртгэгдсэн бөгөөд нас баралт 527 хүнээр нэмэгджээ.
Эрүүл мэндийн 649 ажилтан өвчилж, 56% (365) нь нас барсан нь өмнөх мэдээллээс хойш 27 хүнээр нэмэгдсэн байна. Мөн арванхоёрдугаар сарын 19-ний байдлаар эрчимтэй тархалттай (Гвиней, Либери, Сьерра-Леон) улсуудад 19031 хүн өвчилж, 7373 хүн нас баржээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.