Мансууруулах бодис хэрэглэсэн эмэгтэйг саатууллаа

Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт машин дотроо мансууруулах бодис хэрэглэж байсан эмэгтэйг үйлдэл дээр нь саатуулжээ. Тэрбээр 27 настай эмэгтэй байсан байна.

Цагдаагийн албаныхан түүний машинаас тунгалаг өнгийн талст хэлбэртэй жижиг гялгар ууттай бодис, хар хүрэн өнгийн тунгалаг бодис зэргийг хураан авчээ.

Уг хэргийг СХД-ийн цагдаагийн хэлтэс уг хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж.

 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.