"Тавантолгой"-н хөрөнгө оруулагчийг сонгох сонгон шалгаруулалтад тунаж үлдсэн оролцогч талуудын санхүүгийн саналыг нээжээ. Одоогоор сонгон шалгаруулалтад “Energy Resources", “Shinhua Energy", “Sumitomo" корпорацийн консерциум мөн “Peabody Energy" корпораци үлдээд байгаа юм.
Ойрын хугацаанд саналаас хамгийн өндөр оноо авсан оролцогчтой хамтран ажиллах гэрээ байгуулах хэлэлцээ хийнэ. Ордын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь эрчимжүүлэхийн тулд дор хаяж хоёр тэрбум ам.доллар шаардлагатай бололтой.
Мөн Засгийн газраас шалгарсан компанид Баруун болон Зүүн Цанхийн нүүрсийг боловсруулж экспортыг нь 30 сая тоннд хүргэх шаардлага тавихаас гадна шаардлагатай дэд бүтцийг байгуулах, “Chalco"-ийн өрийн үлдэгдэл болох 100 гаруй сая ам.долларыг төлөхийг шаардах юм байна.