Аялал жуулчлалын семинар зохион байгуулагдана

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, БНСУ-ын Yeungnam их сургууль хамтран “Монголын аялал жуулчлалын удирдах ажилтнуудад зориулсан аялал жуулчлалын бодлого” сэдэвт семинарыг 2014 оны 12-р сарын 23-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулах юм байна. 

Энэхүү арга хэмжээ нь Монгол, Солонгос улсын аялал жуулчлалын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тулгарч байгаа асуудлуудын талаар харилцан санал бодлоо солилцох, цаашид хамтран ажиллах боломжийг бий болгох ач холбогдолтой бөгөөд семинарын үеэр "Монголын аялал жуулчлалын дэд бүтцийн бараа бүтээгдэхүүний стратеги", "Монголын аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого", "Солонгосын хөгжлийн туршлагын талаар хуваалцах", "Солонгос Монголын аялал жуулчлалын харилцааг өргөтгөх төлөвлөгөө" зэрэг сэдвүүдээр илтгэл тавигдахаас гадна эдгээр сэдвүүдээр хэлэлцүүлэг өрнүүлэх аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.