Словенийн Поклюка хотноо биатлоны дэлхийн цомын гурав дахь гараа боллоо. Тус гарааны эрэгтэйчүүдийн 10 км-ын спиринт төрөлд ОХУ-ын Антон Шипулин манлайлж, дэлхийн цомын анхны түрүүгээ авлаа. Орос биатлонч 23:18:.6 хугацаанд замаа дуусгасан юм. Энэ гарааны хоёрдугаарт Австрийн Д.Ландертингер түүнээс 11 секунд хоцорч мөнгөн медаль зүүжээ. Харин Норвегийн Х.Свендсен өнгөнд хурдалсаар гуравдугаарт орсон байна.
Гэвч Х.Свендсен 12.5 км-ийн эрэгтэйчүүдийн хөөх уралдаанд түрүүлсэн юм. Энэ нь түүний карьерийн 38 дахь түрүү юм. Үүний 12 нь спринт уралдааных байсан бол хоёрыг нь энэ жил авсан гэнэ. Энэхүү хөөх уралдааны төрөлд ОХУ-ын Антон Шипулин, Францын Мартен Фуркад нар удаалсан байна.
Словенийн Поклюка хотноо болсон гарааны эмэгтэйчүүдийн спринт уралдаанд Чехийн Г.Соукалова бүх биатлончдыг ардаа орхисон бол Итали бүсгүй Д.Вирьер түүнээс 18 секундээр хоцорч бариалжээ. Гуравдугаар байрт Украйны залуу биатлонч бүсгүй В.Семеренко орсон байна.