Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Баян-Өлгийн өмнөд, Увс, Завханы хойд хэсгээр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 18-23 хэм, Говь-Алтай, Баянхонгорынөмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 4-9 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 9-14 хэм хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 20-25 хэм, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 6-11 хэм хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр 18-23 хэм, зүүн хэсгээр    14-19 хэм, өдөртөө бүх нутгаар 5-10 хэм хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө 22-24 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 16-21 хэм, өмнөд хэсгээр 13-18 хэм, өдөртөө хүйтэрч бүх нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Шөнөдөө үүлшинэ, өдөртөө үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө хотын төв орчмоор 18-20 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.