Байнга, удаан хугацаагаар сууж ажиллахын хор хөнөөл

Та өдөржин суудаг бол хичнээн олон тураах эм уугаад ч дорвитой нөлөө үзүүлэхгүй байх вий. Хангалттай хэмжээний калорийг биеэсээ гадагшлуулж, шатааж чадахгүй байгаагаас гол асуудал үүсдэг гэнэ. Түүнээс гадна бодисын солилцоог удаашруулснаар, аажимдаа илүүдэл жинд хүргэдэг.

Зүрхний өвчлөлийн эрсдлийг ихэсгэнэ
Энэ эрсдлийг бууруулахад өдөрт нэг цаг дасгал хийгээд ч нэмэргүй байдаг аж. Харин цаг тутмын, байнгын хөдөлгөөн л биднийг энэ өвчнөөс хол байлгаж чадна.

Чихрийн шижингээр өвчилнө
Зүрхний өвчлөлийн эрсдэл нэмэгдэхийн хажуугаар суугаа ажилтай хүн жирийн хүнээс чихрийн шижин тусах магадлал нь 7 хувиар илүү байдаг. Учир нь таны цусанд хуримтлагдсан сахарыг зарцуулах идэвхтэй хөдөлгөөн дутсаных аж.

Цусан дахь холестеролын хэмжээ ихэснэ
Сахараас гадна цусан дахь холестеролын хэмжээг ихэсгэдэг нэг хүчин зүйл бол яахын аргагүй суугаа амьдралын хэв маяг юм. Энзимийн үйл ажиллагааг 90 хувь хүртэл бууруулдаг тул биед орсон өөх тосыг энергид хангалттай зарцуулж чаддаггүй аж.

Нурууны мөгөөрс шохойжно
Бидний бие өдөржин суухад зориулагдаагүй. Тийм ч учраас удаан хугацаагаар суух нь ташаа, нурууны ясанд ихээхэн хэмжээний даралт учруулдаг учир тэр хэсэг өвчилж, гэмтэх магадлалтай. Жишээлбэл: таны нурууны мөгөөрс шохойжиж болно.

Бөгтөр болно
Та ажил дээрээ ширээ, компьютерийнхоо ард зөв суудаг уу? Хэрэв үгүй бол таныг бөгтөр, эсвэл нуруу хүзүүний гажигтай болох эрсдэл хүлээж байна.

Стресст орно
Бага хөдөлгөөн гэдэг бол бага цусны эргэлт гэсэн үг юм. Харин цус бага эргэлдэнэ гэдэг нь таны сэтгэлийг таатай болгодог, тайвшруулдаг гормон биеэр тань бага гүйж байна гэж ойлгож болно.

Нас богиносно
Өдөрт 6-гаас илүү цагаар суунга ажилладаг эмэгтэйчүүд жирийн эмэгтэйгээс эрт нас барах магадлал даруй 35 хувиар өндөр байдаг аж. Энэ бол өдрийн ихэнхийг ширээний ард өнгөрүүлдэг хүмүүсийн хувьд тоглоом биш юм. Тиймээс бүсгүй та яг одоо босоод 5-хан минутыг эрүүл мэнддээ зарцуулж, дасгал хийгээрэй.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.