Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан болно

Монгол Улсын Ерөнхийлөгчийн цомын төлөөх шилдэг 128 бөхийн барилдаан жил бүрийн 12-р сарын 29-нд болдог уламжлал тогтсон. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 103 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын барилдаан 29-ний даваа гарагийн 14 цагаас Монгол бөхийн өргөөнд болно. Дөрөвдэх удаагаа болох энэхүү барилдаанд чансаагаараа тэргүүлсэн улс аймгийн алдар цолтой шилдгийн шилдэг 128 хүчтэн зодоглоно. Барилдааныг Ерөнхийлөгчийн тамгын газар, Монголын Үндэсний бөхийн холбоотой хамтран зохион байгуулна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.