Г.Алтанхүүд холбогдох хэргийн шүүх хурал болж байна

Дүүргийн эрүүгийн хэргийн нэгдүгээр шүүхэд хамтран амьдрагч бүсгүйгээ зодож, амь насыг нь хохироосон хэрэгт сэжиглэгдэж буй Г.Алтанхүүд холбогдох хэргийг шүүн хэлэлцэж байна. Нийслэлийн прокурорын газраас Г.Алтанхүү нь талийгаач Н.Цэдэн-Ишийг зодож, олон тооны шарх сорви үлдээж, амь насыг нь бүрэлгэсэн болох нь тогтоогдсон билээ.

Уг хэрэгт холбогдуулан Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн нэр бүхий эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэсэн. Тодруулбал, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хэлтсийн дарга асан Г.Дагиймаа, Б.Ундармаа, Ч.Эрдэнэболор, Д.Долгормаа, Ц.Бадамсэд, З.Хишгээ, Ж.Ганцэнгэл, Ч.Эрдэнэболор, Е.Жандос, Г.Энхбаатар, М.Отгонбаатар, М.Золжаргал тэргүүтэй эмч нарыг холбогдуулан шалгаж эхэлсэн билээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.