ШӨХТГ-ын дарга О.Магнай сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тэрээр энэ үеэр ажлаа хүлээлгэж өгөх болсноо мэдэгдлээ. Ажлаа хүлээлгэж өгөх болсон хоёр шалтгаанаа тайлбарлав. Үүнд, нэгд “Шийдлийн” хэмээх Засгийн газар ямар ч сөрөг хүчингүй болсон учир сөрөг хүчингүй засгийн газарт ажиллах боломжгүй гэж үзжээ. Хоёрдугаарт, тэрээр Шадар сайдаар томилогдоод удаагүй байгаа У.Хүрэлсүхтэй хамтран ажиллах боломжгүйгээ мэдэгдэв.
Хэдхэн хоногийн өмнө У.Хүрэлсүх “О.Магнай, чи нохойн баас гэж ярих яахав? Өөрийнхөө баасыг цэвэрлээрэй” хэмээн хэлж, тэдний хооронд багагүй зөрчил үүссэн нь хэвлэлээр цацагдсан билээ. О.Магнай гэнэт ажлаа хүлээлгэн өгөх болсон талаараа ийнхүү мэдээлж буй ч цаана нь ямар нэгэн дарамт шахалт байсан байж болзошгүй хэмээн ажиглагчид хэлж байна.
Энэ тухайд эргэн дурсвал
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга О.Магнай өчигдөр орой “Шатахууны үнэ ирэх сарын нэгний өдрөөс хямдрахгүй бол ажлаа өгнө” хэмээн жиргэсэн нь олон хүмүүсийн анхаарлыг татлаа. Тэрбээр жиргээ хуудсанд “Хандыг нь хага дарах Шадар сайдтай болчихсон болохоор хавчсан сүүлээ шатахууны үнээр халхалж” гэсэн жиргээчид хандаж “Чиний шадар сайд нохойн баас!!” хэмээн хариулжээ.
Харин үүний дараа Шадар сайд У.Хүрэлсүх тус жиргээнд “О.Магнай, нохойн баас яах вэ. Энэ баасаа цэвэрлээрэй” хэмээн хариу жиргэжээ.