Арилжааны банкнуудын гомдлыг хэлэлцэнэ

Өнөөдөр Дүүргийн захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд арилжааны нийт 9 банкнаас гаргасан гомдлыг хэлэлцэх юм байна. ШӨХТГ-аас арилжааны банкууд үйлчлүүлэгчдээс шимтгэл авдаг нь хууль зөрчсөн үйлдэл хэмээн мэдэгдэж торгууль ногдуулсан билээ. Мөн банкуудыг шимтгэл авахаа зогсоох, өмнө нь авсан шимтгэлийг буцааж олгохыг шаардсан ч тэд ШӨХТГ-ын улсын байцаагчдын дүгнэлтийг эсэргүүцэж шүүхэд хандсан юм.

Арилжааны нийт есөн банк улсын байцаагчдын шаардлагыг хууль бус болохыг хүлээн зөвшөөрүүлэх, хүчингүй болгуулах гэсэн хоёр үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ. Банк болон ШӨХТГ-ын хоорондох уг асуудал өнгөрсөн оноос эхэлсэн ч одоог хүртэл шийдэгдэхгүй байгаа нь банкууд шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хэдэнтээ өөрчилсөнтэй холбоотой аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.