ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэнг Монголын шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжилжээ

Монгол Улсад Дипломат алба үүсч хөгжсөний ойг тохиолдуулан Гадаад харилцааны ууган сайд Чин Ван Ханддоржийн нэрэмжит шатрын түргэн тоглолтын тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Тэмцээний нээлтийн үеэр Монголын шатрын холбооны Ерөнхийлөгч Г.Занданшатар Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнг Монголын шатрын холбооны Хүндэт Ерөнхийлөгчөөр өргөмжилж, батламжийг гардуулан өгөв. Тэрбээр “Л.Пүрэвсүрэн сайд Монголын шатрын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Монголын шатрын спорт өдрөөс өдөрт хөгжиж байгаа. Тиймээс Л.Пүрэвсүрэн сайдыг Дэлхийн шатрын холбоотойтой нягт хамтран ажиллаж, Монголын шатарчдыг дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна” гэлээ.

Уг тэмцээн 24 дахь жилдээ болж байгаа бөгөөд энэ онд чансаагаараа тэргүүлсэн эхний 66 шатарчин, ГХЯ-ны 10 төлөөлөл болон олон улсын тэмцээн уралдаанд амжилттай оролцсон өсвөрийн 10 тамирчин оролцсон юм. Шатрын тэмцээн Швейцарь системээр найман өрөг тоглох бөгөөд их мастер хоёр, олон улсын мастер дөрөв, үндэсний мастер найм, дэд мастер 13 оролцож оюун ухаанаа сорьж шилдгүүдээ тодрууллаа.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (150.129.141.223)
    МШХ хийсэн биш хийх ажлын нь бодолцож ХYНДЭТ ЕРОНХИЙЛОГЧ болгосон байна . Амжилт хvсье!
    2014 оны 12 сарын 27 | Хариулах