Ачдаг машин, хулгайч хоёрын агаар нэгэн буй заа

Зам чөлөөлөх нэрийдлээр автомашины зогсоолын асуудлаа шийдээгүй хэрнээ иргэдийн ажило албаа залгуулдаг унааг нь нүд ирмэхийн зуур ачдагт олон хүн бухимддаг. Нэгдүгээр эгнээ эзлэн зогссон хэмээн хамгийн түрүүнд буруутган ийнхүү машин ачих, дугуй түгжих асуудлыг өнөөдрийг хүртэл шийдэх талаар авах арга хэмжээ дугаарын хязгаарлалт төдийгөөр шийдэх асуудал биш билээ. Хаа нэг тааралдах зогсоолууд нь төлбөртэй байдаг бөгөөд саяхан төрийн ордны зогсоолын талаар ч маргаан гарч байсан. Ингээд илүү дутуу зүйлгүй нэгэн сонины нийтлэлийг уншигч танаа хүргэе

Зам дээр тавьсан машиныг ачихдаа хавь ойрд нь байххашаа, хана туурга аль юм нааж болох газарт нь алгын чинээ цаасан дээр "Машиныг чинь ачлаа" гэж бичээд наачихаж храгдана. Хүн харах ч боломжгүй. Эзэн нь эрэл сурал болсоор, их ажил удсаар очиж 55 мянган төгрөг төлж авна. Хямдруулчихаад байгаа үнэ нь шүү. Зарим уужуухан дотортой хүмүүс хүмүүс "За тэгж байгаад олж авъя, ачдаг машин авчихсан биз дээ" хэмээн сая нэг амьсгаа аваад очтол ачдаг машин ч аваагүй, харин хулгайч гуай аваад явчихсан байх нь олон боллоо. Үүнийг одоо болтол юу гэж ойлгох вэ гэхээр

"... Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын 

Илт бие дүр өөр боловч

Идэхүйг хүсэх сэтгэлийн агаар нэгэн буй заа..." хэмээн Цогт хунтайж тэртээх зуунд шүлэглэж үлдээсэн лугаа адилаар,

"... Авто машин ачин одогч хүмүүс хийгээд

Авто машин хулгайлан зугтагч хүмүүс хочрын

Ажил үүргийн хуваарь нь ангид өөр боловч

Авч идэхийн агаар нэгэн буй заа" хэмээн адилтган үзвээс зохилтой болжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.21.106.138)
    яг ижил эзэнд нь хэлэлгүй авч явна гэдэг хулгайчийн арга тийм учир хулгайчтай зүйрлэсэн хэрэг ядаж жолоочид нь утсаар хэлж болно доо
    2014 оны 12 сарын 22 | Хариулах