“Буянт-Ухаа 2”-ын байрууд ирэх гуравдугаар сард ашиглалтад орно

Хан-Уул дүүргийн 2-р хороонд баригдаж буй “Буянт Ухаа 2” хороололд 9 давхар 48, 12 давхар 60, ширхэг орон сууц баригдахаар төлөвлөгдсөн. Эхний ээлжийн 9-н давхар 48 ширхэг орон сууцны барилга угсралтын ажил энэ оны зургаадугаар сард эхлэж барилга угсралтын ажил үндсэндээ дууссан байна.

Төлөвлөгөөгөөр 48 барилгын эхний ээлжийн 22 нь энэ сард ашиглалтанд орох байсан ч цахилгаан дулааны асуудлаас болж ирэх онд ашиглалтанд орохоор болсон байна.

Одоогоор нийт хорооллын 25 барилгын угсралтын ажил бүрэн дууссан байна. Үүнээс гадна хорооллыг төлөвлөхдөө сургууль, цэцэрлэг авто машины дулаан зогсоол зэргийг иж бүрэн шийдсэн гэж мэдэгдэж байсан.

“Буянт-Ухаа 2” хороолол 2016 онд бүрэн дуусахаар төлөвлөгджээ. Ингэснээр 7500 орчим айл өрх тав тухтай орон сууцанд амьдрах боломж бүрдэх юм.

Тус хорооллын эхний ээлжийн 22 барилга ирэх оны гуравдугаар сард ашиглалтанд орно гэдгийг ТОСК-аас хэлж байна. Өнөөдрийн байдлаар уг бүтээн байгуулалтанд 73.5 тэрбум төгрөгийг  зарцуулжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.