Хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмж

Баяр ёслолын энэ өдрүүдэд багачуудаас эхлээд томчууд хүртэл хоолны хордлогод орох нь их байдаг. Тиймээс хоолны хордлогоос сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна.  Сүүлийн жилүүдэд дэлхийн хэмжээнд олныг хамарсан хоолны хордлого, дэгдэлт хэлбэрээр бүртгэгдэжбайгаа бөгөөд тэдгээрийн гаралтанд тухайлбал хүнсний хангамжийн даяарчлал, бүтээгдхүүний нэр төрөл олширч,  үйлдвэрлэлт, савлалт, тээвэрлэлтийн горимын өөрчлөлт шинэчлэлүүд, өвчин үүсгэгчийн хувьсал, эмгэгтөрөгч бичил биетний эмэнд тэсвэржилт гэх мэт хүчин зүйлүүд нөлөөлөх болжээ. 

Хоолны хордлогын үед илрэх шинж тэмдэг,илрэх хугацаауг ххордлогыг үүсгэж буй нянгын төрөл зүйл, бохирдлын хэмжээнээс хамааран харилцан адилгүй байдаг байна. Хэрэв тэмдэг илэрсэн тохиолдолд эмч,эмнэлгийн байгууллагад яаралтай хандахыг зөвлөж байна.

Үүнд:  Гэдэс базлах, халуурах, толгой өвдөх, бөөлжих, ядрах, суулгах, өтгөн цус, цусны судал, залхагтай гарах гэх мэт.

Хоолын хордлогод орохгүй байхын тулд дараах хэдэн алхамыг дагах хэрэгтэй юм.

1.    Хоол хүнсийг зөв сонгож авах

-Хүнсний бүтээгдэхүүнийг гарал үүслийн бичигтэй, тээвэрлэлт,  хадгалалтын горим баримталдаг, ариун цэврийн нөхцөл сайн дэлгүүрээс сонгох

-Хүнсний бүтээгдэхүүнийг үйлдвэрлэсэн он, сар, өдөр, хадгалах хугацаа, хадгалалтын нөхцөл зэргийг харах

- Лаазалсан, нөөшилсөн, хагас боловсруулсан хүнсний сав боодол бамбайсан, хонхойсон, ан цав үүссэн, чанар байдал нь алдагдсан бол авахгүй байх

-Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмэгийг хөргөгч, хөргүүртэй газраас авах

-Хүнсний бүтээгдэхүүний хадгалалтанд анхаарах

- Хүнсний бүтээгдэхүүнийг хөргөгчинд хадгалж, мах, махан бүтээгдэхүүнийг хөлдөөж хадгалах

-Хоол хүнсний зүйлийг ахуйн цэвэрлэгээний зүйлс, химийн бодис, муудсан зүйлтэй хамт хадгалж болохгүй, болсон, түүхий бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах

-Хоолыг чанаж, гүйцэд болгосон тэр даруйд хэрэглэх ба 2-оос доош цаг хадгалах

-Хүйтэн зууш, хоол хүнсийг идэж хэрэглэхийн өмнө хөргөгчнөөс гаргах

2.    Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэх зөв дадал эзэмших

-Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийн өмнө гараа угаах 

-Жимс, ногоог угааж, бүлээн усаар зайлж хэрэглэх

-Усыг буцалгаж хэрэглэх

-Болсон түүхий хүнсний сав, хэрэгслэлийг тусад нь хэрэглэж, угааж занших

-Хоол, хүнсийг чанахдаа хамгийн гүн хэсэгт +70-90 хэмээс багагүй, 30 минутаас доошгүй хугацаагаар сайтар болгож хэрэглэх

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.