Элчин сайд В.Пүрэвдорж Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

Монгол Улсаас Гэгээн Ширээт Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Пүрэвдорж 2014 оны арванхоёрдугаар сарын 18-ны өдөр Ромын Пап, Гэгээн Хутагт Францис-д Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Элчин сайд В.Пүрэвдорж Гэгээн Хутагт Францис-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн халуун дотно мэндчилгээг уламжлав. Гэгээн Хутагт Францис Монгол Улсын Ерөнхийлөгчийн мэндчилгээг талархан хүлээн авч Монголын ард түмэнд сайн сайхан, хөгжил цэцэглэлтийг хүсэн ерөөж мэндчилгээ дэвшүүлэв.

Элчин сайд В.Пүрэвдоржийг Итгэмжлэх жуух бичгээ барихтай нь холбогдуулан Гэгээн Ширээт Улсын Төрийн нарийн бичгийн дарга буюу Засгийн газрын тэргүүн, Ширээт лам Пиетро Паролин, Засгийн газрын дэд тэргүүн Жиованни Анжело Бечиү, Гадаад улс орнуудтай харилцах асуудал эрхэлсэн Төрийн нарийн бичгийн дарга Доминик Мамберти нар хүлээн авч уулзаж, Монгол Улс, Гэгээн Ширээт Улс хоорондын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Дээрх уулзалтаар Гэгээн Ширээт Улсын төр, засгийн тэргүүн нар Монголын Эзэнт гүрний түүхэн баримт, эх сурвалжуудыг Ватиканы Архив, Номын сангаас олж тогтоох чиглэлээр судалгааны ажлыг үргэлжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Монголд эх, нялхсын эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах үүднээс эмч нарыг давтан сургах болон олон улсын хүмүүнлэгийн асуудал, хүний эрхийн эрх зүйн чиглэлээр залуу боловсон хүчнийг ватиканы талын зардлаар богино хугацааны сургалтад хамруулах зэрэг асуудлаар хамтран ажиллах боломжтойгоо илэрхийлэв.

Түүнчлэн дэлхий дахинаа тулгамдаад буй хүмүүнлэгийн асуудлуудаар олон улсын тавцанд хамтран ажиллах боломжтой гэдгийг хоёр тал тэмдэглэв.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • ene odoo yamar yhaanii ylas be? (192.134.243.58)
    yamarch saardlagagyi ylsyydad elchin saidtai bolson ni S.Boldiin hiij baigaa ajil baih daa!!yamarch hereggyi ylas boltoi!hezeech emne ni harj baigaagyi yum bna?sayhan Dalai lamd tatgalzsan romiin Pap gedeg bilyy?ter neher l bna!hynii hel ynsej dabhidag nileedgyi debjin neher dee!!!
    2014 оны 12 сарын 20 | Хариулах