Узбекстан болон Казакстан улсын нутаг дэвсгэрт орших Аралын тэнгис бол дэлхийн дөрөв дэх хамгийн их устай тэнгис билээ. Харамсалтай нь, хамгийн сүүлд Назагаас авсан хиймэл дагуулын зурагнаас харахад 2000-2014 оны хооронд Аралын тэнгисийн ус хамгийн их ширгэжээ. Ялангуяа 2000 онд тус тэнгисийн хамгийн их ус ширгэж хуурайшиж эхэлсэн байна. Түүнчлэн 2014 онд гэхэд тэнгисийн ихэнх хэсэг хуурайшсан эхэлжээ.
Аралын тэнгисийн ус ширгэж байгалийн гамшиг болж байгаа нь хүмүүсийн буруутай үйл ажиллагаатай холбоотой гэж судлаачид байна. 1960-аад оны үеэс хуучин ЗХУ тус тэнгисийн давстай усны урсгалыг өөрчилж цөлжсөн газрыг газар тариалангийн бүс болгоход ашиглаж байжээ. Энэ нь тэнгисийн ус ширгэх гол нөхцөл болсон гэнэ.
Урсгал өөрчилсөн цагаас эхлэн Аралын тэнгисийн усны дотоод бүтэц өөрчлөгдөж улам их давстай болж бордоо болон пестицидэнд тэнгисийн ус хордсоор байжээ. 2005 онд Казакчууд тэнгисийн усыг аврахын тулд хойд талыг нь далангаар хаасан боловч өмнөд хэсгээсээ ширгэсээр байсан байна. Аралын тэнгисийн ус ширгэж эхэлсэн цагаас эхлэн тус бүс нутгийн цаг агаарт өөрчлөлт орж өвлийн улиралд их хүйтэн, зундаа ихээхэн халуун байдаг болжээ.
Сэтгэгдэл (1)