Чуулганы нэгдсэн хуралдаанд ерөнхийлөгч мэдээлэл хийнэ

Ирэх пүрэв гаригийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Төрөөс боловсролын талаар баримтлах бодлогыг шинэчлэн батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл , хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, эрүүл мэндийн албан журмын даатгалын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд ,тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дарга, гишүүдийг чөлөөлөх, томилох тухай асуудал, МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлийн зарим гишүүнийг томилох тухай асуудлыг ч хэлэлцэхээр болсон байна. Түүний дараа “Тогтоолын хавсралтуудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”,байнгын хорооны дарга нарыг сонгох тухай асуудал, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, барьцаалан зээлдэх журмаар зээл олгох үйл ажиллагааны тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр болжээ. Харин уг асуудлуудыг хэлэлцэж дууссаны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.ЭлбэгдоржУИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд мэдээлэл хийх юм байна. Өнгөрсөн баасан гаригийн чуулганы хуралдаанаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэдээлэл хийсэн билээ. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • iim teneg erenhiilegchtei baigaa daa yneheeriin g (192.134.243.58)
    ene muu tenegiin yed l Mongol erend orj etend barigddag baij?yamar sanaa muutai hyn be?tegeed baishiigeed l hosgoryylah yum,chamaig ard tymen hyleen zebseerehgyi bna?chamaig dolignodog hyeden darga nar chini doloodog yum baigaa biz!ard tymen bid yneheeriin chamaas yaj hyrdan salya daa?hemeen bodoj syyna!!!!chi ynen toriin deer syysan chetger yum aa!!!
    2014 оны 12 сарын 20 | Хариулах