Ерөнхий сайд мэдээлэл хийж байна

УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Энэ өдрийн хуралдаанаар нийт 10 асуудал хэлэлцэхээр байсан бөгөөд үдээс өмнөх хуралдаанаар таван хуулийн төслийг хэлэлцэн баталсан юм. 

Мөн Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүд дэмжих боломжгүй гэж үзсэн бол Шүүх байгуулах тухай хуулийн төсөл Үндсэн хуулийн зарим заалтыг зөрчсөн гэсэн асуудлыг хэлэлцэж Цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэсэн юм. 

Харин үдээс хойшхи чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг оролцож үүсээд байгаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлын асуудлаар УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгч байна. Тэрээр  “Өнөөдөр хүүхэд бүр 20.000 төгрөг авч байна. 1.500.000 төгрөгийн орлоготой айлын хүүхэд ч тэр амьдрал ахуй нь хүнд байгаа хүмүүсийн хүүхдүүд ч адил энэ мөнгийг авч байна. Тэгэхээр баян айлын хүүхдүүдэд бус ядуу, тарчиг амьдралтай хүүхдүүддээ л мөнгийг нь өгдөг болъё. Мөн оюутан бүрт 70 мянган төгрөг өгөх бус онц сурсанд нь өгдөг болох хэрэгтэй. Шөнөжин хичээлээ хийсэн оюутан бааранд сууж байгаад ирсэн нэгэнтэйгээ адилхан 70 мянган төгрөгийг авч байна. Тэгэхээр бид одоо энэ мөнгийг зааг ялгаатай өгдөг болмоор байна” гэлээ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (84.2.23.76)
    zow shvv saídaa baychyydiin hvvhedvvded bitgii mongo ogee demjij bna shvv saídaa
    2014 оны 12 сарын 20 | Хариулах