”Бөртэ чоно 2014”-ийн санал асуулга эхэллээ

Монголын Үндэсний олимпийн хорооны тэргүүн дээд, Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно-2014” наадмын санал асуулга дуусах шатандаа оржээ. Монголын спортын сэтгүүлчдийн холбоонд гишүүнчлэлтэй 100 орчим сэтгүүлч энэ удаагийн санал асуулгад оролцож байгаа бөгөөд 70 сэтгүүлч саналаа ирүүлээд байгаа ажээ.

Спортын салбарт ажилладаг сэтгүүлчид гурван тамирчинд санал өгнө. Энэ удаагийн наадамд 18 тамирчин 2014 онд үзүүлсэн амжилтаараа нэр дэвшиж байгаа ажээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.