Озеки Кисенасато шинэ дэвжээтэй боллоо

Өнгөрөгч ням гаригт Токиогийн Эдогава дүүрэгт “Тагоноура” хэмээх сүмогийн шинэ дэвжээ албан ёсны нээлтээ хийлээ. Дэвжээний нээлтийн барилдааныг озэки Кисэносато, Котошёогикү нар хийж, үзэгч олныг баясгасан байна. Шинээр байгуулагдаж байгаа "Тагоноура" дэвжээг хуучны “Нарүто” дэвжээг түшиглэн байгуулсан байна.

Гэхдээ лицензийн асуудлаас болоод “Нарүто”-г толгойлж байсан экс-маэгашира Таканоцүрү дэвжээг дангаараа удирдаж чадахгүй, хувь эзэмшигч 12 рикишитэй хамтран удирдах гэнэ. Уг нь тэрбээр мэргэжлийн сүмогийн 59 дэх ёкозүна Таканосатог нас барсны дараа “Нарүто”-г өвлөн авсан юм. Шинэ дэвжээнд Кисэносато, Такаясү, Ваканосато гэсэн гурван цолтой бөх харьяалагдах аж.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.