МҮСБХ-ноос санаачлан өсвөр үеийн сагсан бөмбөгчдийг бэлтгэх “Мөрөөдлийн Баг” төслийг нийслэлийн Биеийн тамирын газартай хамтран хэрэгжүүлдэг. Энэхүү ажлын хүрээнд 2015 оноос эхлэн цэцэрлэгийн бэлтгэл бүлгүүдэд сагсан бөмбөгийн үндсэн техник элементүүдийг сургах хөтөлбөрийг хичээлийн хөтөлбөрт нь оруулахаар болсон.
Тиймээс МҮСБХ-ны зүгээс орон даяар цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн хүүхдүүдэд, сагсан бөмбөгийн шийт, бөмбөг, хэрэгслийг бэлэглэв. Үндэсний супер лигийн тэмцээний үеэр хүүхдүүдийн төлөөлөл болсон бяцхан тамирчдад, хэрэгсэл материалыг лигийн шилдэг тоглогчид гардуулан өглөө. Улмаар орон даяар цэцэрлэгийн бэлтгэл бүлэгт энэхүү хэрэгсэл бэлэг болон тараагдах юм.