Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан “Энэрэл” эмнэлгийн эмч ажилчидтай уулзаж, шинэ байрны засварт зориулж хувиасаа 200 гаруй сая төгрөг шийдүүлснээ дуулгасан байна. “Энэрэл” эмнэлэг нь 1998 онд байгуулагдсан Монгол улсын цорын ганц, нийгмийн эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг байгууллага юм.
2010 онд тус эмнэлгийн барилгыг акталснаар өнөөдрийг хүртэл зориулалтын бус түрээсийн байранд үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Мөн "Энэрэл" эмнэлгийн байрны асуудлаар Эрүүл мэндийн шинэ сайд Г.Шийлэгдамбатай ярилцаж, яамнаас нэмэлт санхүүжилт нэн даруй гаргуулахаар болжээ.