Хараа хяналтгүй 37хүүхдийг асрамжын газар хүргүүлжээ

Улаанбаатар хотын Цагдаагийн газраас "Хараа хяналтгүй хүүхдийг илрүүлэх" нэгдсэн арга хэмжээг нийслэлийн "Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар"-тай хамтран энэ сарын 16-17-ны өдрүүдэд зохион байгуулжээ.

 Энэ арга хэмжээний хүрээнд хараа хяналтгүй нийт 74 хүүхдийг илрүүлж, бүртгэл хийн, эрүүл мэндийн анхан шатны үзлэгт хамруулсан байна. Тэднээс эцэг эх нь авах боломжтой 37 хүүхдийг эцэг эх асран хамгаалагчид нь хүлээлгэн өгчээ. Мөн үлдсэн 37 хүүхдийг асрамж халамжийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн байна.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.