Татварынхан урамшуулалд авсан мөнгөө буцааж өгөхгүй гэв

Татварын хэлтсийн дарга нар урамшуулал нэрээр татвар төлөгчдийн мөнгөнөөс их хэмжээний урамшуулал авч байгаа нь саяхан илэрхийсэн билээ. Нэлээд олон тэрбумаар тоологдох энэхүү урамшууллын асуудлыг АТГ-аас хийсэн шалгалтаар илэрсэн бөгөөд хэлтсийн дарга нар нь Засаг даргатайгаа хуйвалдан жирийн ажилчид, байцаагчдаа мэдэгдэхгүйгээр жилдээ 200 сая хүртэлх төгрөгийн урамшуулал авч байсныг илрүүлсэн юм. 

Тэгвэл энэ асуудлаар УИХ-аас тогтоол гаргаж, татвар төлөгчдийн мөнгөөр өөрсдийгөө урамшуулж байсан хэлтсийн дарга нараас урамшууллын мөнгийг нь буцаан авах тогтоол гаргаж, Сангийн яаманд чиглэл өгсөн ч энэхүү урамшууллыг олгох ёстой гэсэн Сангийн яамны журам гарсан байдаг учраас буцаан төлүүлэх журмыг хэрэгжих боломжгүй юм байна.

Энэ талаар АТГ-ын Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх хэлтсийн дарга Б.Бат-Отгон “news.mn” сайтад өгсөн ярилцлагадаа онцолжээ. Тэрбээр, “Сүүлийн хоёр жилийн хугацаанд дөрвөн тэрбум төгрөгийн урамшуулал авсан нь тогтоогдсон.  Зөвхөн татварын хэлтсийн дарга нар Засаг даргатайгаа үр дүнгийн гэрээ байгуулж, төлөвлөөд тэрнээсээ давсан орлогоос урамшуулал авдаг байсан юм билээ. Хамгийн гол нь дарга нар нь урамшуулал авч байгаа нь ил тод бус, хамт олны хурлаар хэлэлцүүлэхгүйгээр буюу далд хэлбэрт нэг хэлстийн дарга л гэхэд жилдээ 200 гаруй сая төгрөгийн урамшуулал авч байсан. 

Урамшуулал олгох тухай Сангийн сайдын баталсан  журам байгаа болохоор мөнгийг буцаан төлүүлэх боломжгүй. Гэхдээ төвсийн байнгын хорооноос гарсан ажлын хэсэг ямар шийдвэр гаргахыг мэдэхгүй байна. Сангийн сайдын гаргасан  журам нь учир дутагдалтай журам байсан. 
Өөрөөр хэлбэл урамшууллын босго, хувь хэмжээг хуулийн дагуу нарийвчлан тогтоох байсан юм. Татварын тухай хуулинд урамшуулал нь нэг сарын цалингаас хэтрэхгүй байх гэсэн хуулийн заалтыг зөрчсөн байгаа юм. Энэ асуудлыг авч хэлэлцэхийг Сангийн яамнаас хүссэн байгаа. Мөн Төсвийн бодлогын байнгын хороонд ажлын хэсэг байгуулж хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж эхэлсэн” хэмээн ярьжээ. Тэгэхээр татварынхан завшиж, харин татвар төлөгчид хохирч үлдэх нь тодорхой болж байгаа бололтой.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Tatvaraa tulsun uu? (103.229.121.65)
    Тэгвэл авсан шагналаасаа татвар телсен уу??????
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • ZOCHIN (150.129.142.18)
    TATBAR TOLOHGUI BAITSGAAY TATBARIIN MONGIIG HEDHEN LUIBARCHIN IDDEG UYM BNA
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • Зочин (84.2.23.76)
    myy nowshnyyd bodson chin yyr hvrchlee zarím olsej bhd ed nar yasan íh mongoor shagnyyldag yum bytsaaj ogch emleg syrgyyl tsetserleg barwíal taarna myysaín lyywírchid
    2014 оны 12 сарын 20 | Хариулах
  • zochin (202.179.11.94)
    huulias dawsan juram baij maarah u
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • zochin (112.72.13.121)
    ene zambaraagui zavaan ym chini humuusiig avilgachin bolgood bganshdeeeee
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
  • уншигч (202.179.0.238)
    татварын тухай хуулинд урамшуулал нь нэг сарын цалингаас хэтрэхгүй байх гэсэн заалт зөрчигдөж, харин журмын дагуу бол буцаан олгохгүй гэж. Тэгэхээр хуулиа дагах юм уу журмаа дагах юм уу????
    2014 оны 12 сарын 19 | Хариулах
    • уншигч
      АВИЛГАЛТАЙ ТЭМЦЭХ ГАЗАР Л МЭДЭХ БАЙХ
      2014 оны 12 сарын 19