Ц.Баясгалан Чикагод “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглоно

УДЭТ-ын жүжигчин Ц.Баясгалан Нина Мазурын “Би Эдип Пиаф байна” моно, мюзикл драмын жүжгийг бие даан тайзны бүтээл болгосон билээ.

Монголд анх удаа нэг хүний драмын жүжгийн төрлөөр уран бүтээлээ хийж үзэгчдэд хүргэсэн авьяаслаг жүжигчин хэд хоногийн өмнө АНУ-ыг зорьжээ.

Тэрбээр энэ сарын 19 буюу өнөөдөр Эдип Пиафын төрсөн өдрөөр Чикаго хотын “Мэдисон Стрийт” театрт “Би Эдип Пиаф байна” жүжгээ тоглох юм. 

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.